Зөн совин хэзээ ч хуурдаггүй гэх бөгөөд энэ зүйл
оюун ухаан, бодол санаанаас өмнө байсан гэж үздэг. Бидний өвөг дээдэс, хатуу
ширүүн цаг үеүдийг, энэхүү зөн совиндоо итгэдэг чанартай байсан, мөн дотор
сэтгэлээ сонсож чаддаг байснаас давж туулж ирсэн гэдэг.
Хүнд, ямар нэг үйл явдал, үйлдэл, үйл хөдлөлийн өмнө их бага хэмжээгээр, сануулга дохио ирж байдаг гэнэ. Үүнийг хүмүүс, дотор сэтгэлээ сонсож сураагүйгээс тэр бүр анзаардаггүй байна. Тиймээс, хүн, өөрийн хүслийн эсрэг өөрийгөө хүчилэхгүй байх, мөн бараг судлагдаагүй сэтгэхүйн нууцлаг үйлдэл болох зөн совингоо үгүйсгэхгүй байх, дотор сэтгэлээ сонсож сурах хэрэгтэйг ойлгох нь чухал байдаг гэнэ. Хэрэв та, хаа нэг тийш явах болоод, дотор сэтгэл тань дургүй байвал, явахаа болих, мөн үүндээ өөрийгөө буруутгахгүй байж сурах, хэн нэгэнтэй харьцахад таагүй сэтгэгдэл төрөөд байвал зайлсхийж байх зэрэгт суралцах хэрэгтэй болох нь. Аливаа, таагүй зүйлсийн дараа, бид, -Нэг л тиймэрхүү байсан юм аа, тэгдэггүй байж, ингэдэггүй байж гэсэн бодол төрөх, мөн иймэрхүү яриаг энд тэнд сонсох байдал, бидэнд танил байдаг ч, ойшоохгүй өнгөрүүлж мартацгааж байдаг. Энэхүү дотоод “хүсэхгүй байх” байдлыг үгээр тайлбарлах аргагүй байдаг бөгөөд харин ухаалаг, зөн совингоо үгүйсгэдэггүй хүмүүс, энэхүү мэдрэмждээ итгэж байдаг аж. Банкны эзэн Пьерпонт Морган “Титаник” хөлөгт суух билетээ буцааж өгөхдөө, -“Чөтгөр ав, би хаашаа ч явах аа болилоо. Яагаад ч юм энэ хөлгөөр явмааргүй санагдаад байна”, гэж хэлж байжээ. Тэрээр, ийнхүү дотоод дуу хоолойгоо сонсч чадсандаа, асар их хөрөнгө чинээтэй болж, урт удаан амьдарсан аж. Түүнээс, яагаад ингэх болсоныг нь асуухад, -“Би логикоор тайлбарлаж чадахгүй нь, би тамхиа зуугаад, урдаа хөзөр шидэж, “тийм”, “үгүй” гэсэн хариулт хүсэхэд, тийм гэснийг нь дагахад ер нь алддаггүй, магадгүй энэ тусалсан юм болов уу?”, гэж хариулж байсан гэдэг. Мөн, бас нэгэн хүн амьд үлдсэн нь хөлөг онгоцны галч байсан бөгөөд тэр, -“Би Титаникт арай гэж ажилд ороод явсан, амарч байхдаа, хөлөг онгоцны сүйрлийн тухай гардаг ном уншаад буумаар санагдаж, эхний зогсоол дээр буугаад, хэдий ажил маань сайхан нөхцөлтэй байсан ч зугтчихсан юм”, гэсэн байдаг. Энэ бүхнээс харахад, Ертөнц биднийг, дотоод дуу хоолойгоо сонсох, мөн зөн совин, ялангуяа, дотор сэтгэлийн “Хүсэхгүй байгаа байдал”-даа итгэх, түүнчилэн аюул ослоос ангид байхыг сануулан төрөл бүрээр дохио өгч, хамгаалж байдаг аж.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 02, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.