Sugar

Ахуй ба хайр

Jul 02, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Ахуй ба хайр

Гал халуун хайраар дурлалцацгаан гэрлэж, хэсэг хугацааны дараа ахуй амьдралд дарагдацгаан, өнөөх хайр хааччихав аа гэмээр амьдралаар хүмүүс амьдарцгаах нь элбэг. Уур бухимдал, ядарч түүртсэн байдал, өр зээл төлөх, үр хүүхдийн шуугиан гэх мэт ахуйн бидний танил бүхий л зүйлс, агуу найрагч Пушкины амьдралд тохиож, дээрээс нь хаантай харилцаа нь муудаж, эхнэрийг нь нэгэн эр эргүүлж, мөнгө төгрөг байхгүй зэрэг хэцүү үедээ, тэр халз тулаанаас гэдсэндээ шарх аван хорвоог орхисон аж. Нас барахаасаа өмнө тэр, эхнэрээ зовоохгүйн тулд ёолохгүйг хичээж, биеэ дээрдэж байна, өвдөхгүй байна гэсээр байсан ч үхэхийнхээ өмнө, эхнэртээ, чи минь бага зовоорой, чамайг хайрладаг, үр хүүхдэдээ сайн ханддаг аятайхан нөхөртэй болоорой. Бүү гунь, бүү уйлаач дээ хонгор минь, өөрийнхөө амьдралыг бүтээ дээ хайрт минь гэж хэлж амжсан гэдэг. Бүхий л хар сэр, уур цухал, ядрал цөхрөл, ахуй тойрсон амьдрал, жижиг сажиг хэрүүл маргаан бол тухайн үедээ зовж буй мэт, амьдралыг хордуулдаг юм шиг санагдавч, эдгээр нь, юу ч биш, жинхэнэ биш, амьдралын хог, сэтгэлийн хор юм. Харин хүний сэтгэлийн мухарт байх дурлал хайр нь, үнэт эрдэнийн чулуу мэт, амьдарлаар булингартаагүй ариухан булгийн ус мэт байдаг бөгөөд түүнийг байнга харах, мэдрэх боломжгүй далдаас далд нуугдаж байдаг нь харамсалтай. Сэтгэл санаа  цэвэр, оюун санаа ариусах ховорхон тохиолдолд эсвэл ихэвчилэн хагацах үе буюу хэт оройтсон хойно тэрхүү далд нуугдсан хайр илэрч байдаг гэнэ. Яг тэр үед, “Би чамд хайртай, чиний жаргалтай байхыг харахаас илүү чухал юм надад байхгүй” гэх ухаарал төрдөг аж. Амьдрал дээр бие биедээ ингэж хэлэхгүй явсаар, үүрд хагацах үедээ л ойлгодог маань үнэхээр  харамсмаар...

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jul 02, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo