Ажил төрөл бүтэмжгүй, амьдрал таагүй болох үед хүмүүс
эдгээрийн бурууг өөрөөсөө хайхаас илүү, бусдаас тэр тусмаа, хамгийн ойр дотно,
үргэлж дэргэд байдаг хүнээс эрж хайж эхэлдэг. Энэ нь даамжирч, хань ижил, гэр
бүлийн харилцаанд ан цав үүсгэн, засашгүй алдаанд хүргэх гол шалтгаан болдог
гэж сэтгэл зүйчид дүгнэжээ.
Амьдралын бэрхшээлтэй асуудлуудын шалтгаан, хүмүүсийн дотор сэтгэлдэх, эргэлзээ, үл итгэлцэл, итгэлгүй байх, хар сэр зэрэг нь, төсөөллөөр үүсч, ургуулан бодох байдлаар хүчээ авч, бие организмд нийтэд нь нөлөөлж, буруу алхам хийхэд хүргэдэг нөхцөлөөс эхэлдэг гэж үзэж байна. Хүн хэзээ ч өөрийн бурууг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг бөгөөд, энэ байдал нь хуралдсаар, багтахаа больж ил гарахдаа, бусдад буруугаа тохох байдлаар илэрч хэрүүл маргаанд хүргэж, эцэстээ үзэн ядалтад хүртэл хүргэдэг. Бие биеэ, дотроо доромж үгээр нэрлэн, бусадтай сэтгэл санаагаа хуваалцах үедээ яриандаа хэрэглэн, тэр хүмүүс нь улмаар зөвшиж, догион, дайран дээр нь давс хийх асуудал хамгийн танил зүйл билээ. Гэтэл хүний аз жаргал зөвхөн дотор нь оршдог гэдгийг мэддэггүй. Ямар ч хүн, хань ижлийнхээ зөвхөн муу талыг олж хардаг бол, түүнийг буруутгаж эхлэнэ. Энэ нь зөвхөн салалт, аз жаргалгүй амьдралд хүргэх нь ойлгомжтой бөгөөд тиймээс, аз жаргал, сайхан амьдралыг зөвхөн дотоод сэтгэхүй, бодол санаанаас эхтэй гэдгийг ойлгох нь маш чухал ажээ. Бага ч зүйлд баярлан талархаж, үнэлж сурахад орчин тойрон тэр чигтээ өөрчилөгддөг. Байхгүй зүйлийг сайнд тооцох, аливааг харьцуулан үзсээр амьдралаа зовлон болгох шаардлага байна уу? Гадаад улсыг магтан, гадны хүмүүсийн амьдралыг шүтэн биширч амьдрах хэрэг байна уу? Гадны эрчүүд, чинээлэг, амьдрал нь хөл дээрээ тогтчихсон байдаг нь, тэндэхийн эмэгтэйчүүд, тэрхүү шаардлагыг эрчүүдэд тавьдагаас үүдэлтэй байдаг. Тэгвэл, өөрсдөө саналыг нь хүлээж авч, тодорхой шаардлага тавилгүй, бодлогогүй шийдвэр гарган, хамтын амьдрал зохиочихоод амьдралаа алдаанд тооцох хэрэг үгүй мэт. Мөн, хамтын амьдралын явцдаа, бие биедээ буулт хийснээр ойлголцолд хүрнэ гэх нь буруу бөгөөд, ойлголцол, жаргалтай амьдрал нь, зөвхөн бие биендээ сэтгэл хангалуун, өөрсөд өөрсдийнхөөрөө байх нөхцөлийг бүрдүүлж чадсан үед оршдог байна.Тиймээс гэр бүлийн хоорондын аз жаргалтай зохилдлогооны нууц зөвхөн таны дотор байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болдог. Бүх зүйлээс сайныг нь олж харж сурснаар амьдрал гайхалтай сайхнаар өөрчилөгддөг. Аливаа таагүй зүйл дээр бусдаас бурууг эрж хайхаа болих хэрэгтэйг дахин сануулая. Өнгөрсөн болон эдүгээ болж буй зүйлс зөвхөн өөрөөс шалтгаалдаг гэдгийг сэтгэл зүрхэндээ шингээж, ирээдүйгээ бүтээх хүн нь зөвхөн өөрөө юм гэдгийг ойлгохыг хичээгээрэй. Мөн бага бухимдаж, бүх зүйлсийн сайн талыг олж харан, сөрөг таагүй зүйлсээс зайлсхийхийг эрмэлзсэнээр амьдрал хөнгөрч сайхан болдог ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Sep 29, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.