Sugar

Үсэндээ анхаарснаар амьдралаа өөрчилнө

Jan 29, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Үсэндээ анхаарснаар амьдралаа өөрчилнө

Үсийг гамнаж, хайрлаж, анхаарч хандах ёстой байдаг бөгөөд үс нь, үзэмж төрх, гоо сайхны үүрэгтэйгээс гадна, түүнийг байгалийн антен, хүнд, нүдэнд үзэгдэхгүйгээр  орон зайн амилуулах хүчийг өгч байдаг гэж үздэг байна. 

Нэгэн домогт, анх хүмүүс, нялх хүүхдийнх мэт бараг үсгүй, харин толгойг нь тойрсон дугуй, гэрлэн цацрагтай байсан бөгөөд амьдралдаа хүний хийсэн нүглийн үрээр, сансрын эрчимийн цацрагууд нь хүндэрч үс болон хувирч, хүн, тэнгэр хоёрыг холбох дамжуулагч болжээ, гэж өгүүлсэн байдаг байна. Үсийг хамаагүй оролдох нь, бидний, нүдэнд үзэгддэггүй, биеийг маань тойрсон биоэнергийн урсгалыг өөрчлөн, гадаад үзэмж, амьдралд нөлөөлж болно гэж үздэг. Урдны хүмүүс үс авах, үс засахад анхааралтай хандаж, сайн муу өдрүүдээр, ялгаж салган мөрддөг, хэнээр засуулах, хүргэх зэрэгт ч ач холбогдол өгдөг байжээ. Орчин үед, ямартай ч, үс засах өдрөө үзэж хардаг, сайн өдрөө засуулахыг хичээдэг болсон нь авууштай зүйл юм. Мөн, өөрийнхөө үсийг тайрч болдоггүй гэнэ. Хүн хичнээн эрч хүчтэй, чадалтай байсан ч өөрийн хөндсөн, биоэнергиэ засах чадваргүй, тиймээс өөрийн үсийг, өөрөө тайрч, засч болдоггүй ажээ. Үс засуулах, тайруулах үед, хүний эфир, астрал талбарууд, мөн сэтгэлгээний орон зай өртөгдөж байдаг. Тиймээс, үс засуулах өдөр судраа харж засуулж байхыг зөвлөдөг. Үсээ хурдан ургуулъя гэвэл бүтэн сартай үед засуулах сайн, үс ширэлдэж даахирдаг, унадаг бол, мөн үсээ бэхжүүлье гэвэл сарын хуучидаар тайруулах сайн байдаг гэнэ. Үсний үзүүрийг тайрч, тэгшлэх нь бие организмыг цэвэрлэж байна гэсэн үг аж. Үс засахад муу өдөр, үсээ тайруулахад “ухаанаа хамт тайрдаг” гэж үздэг байжээ. Амьдралаа яаж өөрчилмөөр байна, түүнийхээ дагуу, сайн өдөр гаригт, засуулж тайруулах хэрэгтэй байдаг. Үс засах сайн өдрүүдийг, дорнын зурхайн цаг тооны хуанлид заасан байдаг. Харин өрнийн зурхайн, долоо хоногийн гаригуудад харгалзуулсан, үс тайрах өдрүүд байдаг байна. Аль, аль, зурхайн сайн өдрийг давхцах үеийг тааруулан засуулвал үр дүнтэй бус уу?
Даваа гариг-Сайн гэдэг, энэ өдөр, хуралдсан муу энерги, шийдэгдээгүй асуудлуудаа үстэйгээ хамт тайруулдаг.
Мягмар гариг-Бие, сэтгэлийн ядаргаатай үед эсвэл ямар нэг томоохон асуудал шийдэх гэтэл болж өгөхгүй байвал энэ өдөр засуулахад сайн гэнэ.
Лхагва гариг -Шинэ сонин зүйлийг мэдэх, эрэл хайгуул хийх, найз нөхдийн харилцаа холбоог сэргээх, аялах, холыг зорих хүсэлтэй байгаа бол энэ өдөр үсээ засуулдаг.
Пүрэв гариг -Орчны харилцааг өөрчлөх, алдарших, нэрээ түгээх, аз амжилтад хүрэх хүсэлтэй хүмүүс энэ өдөр үсээ засуулдаг.
Баасан гариг -Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн өдөр. Энэ өдөр үсээ засуулахад, гадаад үзэмж хамт өөрчлөгддөг гэж үздэг. Хэрэв одоогийн төрх байдал тань өөрт тань таалагддаг бол энэ өдөр засуулж хэрэггүй. Харин үзэмж төрхөө сайжруулмаар байвал энэ өдөр засуулдаг.
Бямба гариг -Энэ өдөр засуулахад үс эрүүлжихээс гадна, үйлийн үр, нүгэл хасагдна гэж үздэг ажээ.
Ням гариг-Энэ өдөр үс засуулахад, хувь заяа, аз хийморио тайрна гэдгээс засуулж хэрэггүй. Харин, урт хугацаагаар азгүйтсэн, сайнгүй амьдралтай хүмүүс өөрчлөлтийг хүсвэл тайруулж болно гэж үздэг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jan 29, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo