Эрэгтэйчүүдэд, ямархуу эмэгтэйчүүд таалагдаж,
юунд нь дурладаг юм бол? Өндөр өсгийт өмсөж, өдөржин шөнөжин, 24 цаг будаг
шунхаа сэргээдэг эмэгтэйчүүд таалагддаг юм болов уу? Эсвэл эмзэгхэн, мэдрэмгий
бүсгүйчүүдийг таалдаг юм болов уу? Энэ сонирхолтой асуултуудын хариултыг эрдэмтэд
олжээ!
Энэ нь, эмэгтэйчүүдийн төсөөлдөгөөр, ганган хээнцэр хувцас, том сэргэр хөх, төгс сайхан бие галбир, арчилсан хуруу хумс биш гэнэ. Дээр дурдагдсан шинж чанарууд нь бүгд гадаад өнгө үзэмжид хамаардаг, гэтэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гадаад төрхөөс илүү, зан чанарын онцлогуудыг таалж, дурладаг, аз жаргалд дурладаг буюу баяр баясгалантай зан чанарыг таалдаг, дурладаг болохыг урт удаан, судалгааны явцад тогтоожээ. Эерэг сэтгэл хөдлөлтэй, үүнийгээ оч мэт цацруулсан дүр төрх, хамтын амьдралд аз жаргалаас өөр юу амлах билээ? Хүмүүс буюу бид, их, бага хэмжээний аминч үзэлд автагдсан төрлөх чанартай байдаг бөгөөд амьдралын ханиа сонгох үедээ ч өөрийн сайн сайхныг үргэлжид нэгд тавьж байдгаас, аз жаргалтай хүний дэргэд, мөн аз жаргалтай байна гэж үздэгтэй үүнийг холбон тайлбарлаж болох юм. Аз жаргал хүн бүрийн хувьд өөр өөр ойлголт боловч, нийт хүмүүсийн таашааж таалан, дурладаг ерөнхий зан чанаруудад, бусдыг хүндрүүлдэггүй, аливаад гомдоллодоггүй, хаана ч хэзээ ч сайхан байж, байгаагаа үнэлж чаддаг, баясгалантай, орчин тойрныхондоо эерэг хандлагатай, бусдад сэтгэлийн дэм өгөх чадвартай, бусдын муугаар олж харсан зүйлсийг сайнаар харж, хүлээн авдаг зан чанарууд хамаардаг болохыг нотолсон дүгнэлт гарчээ. Дээр дурдсан зан чанартай хүмүүс, орчин тойрныхныхоо сэтгэлийг булааж, дурыг татдаг гэнэ. Лондоны нэртэй сэтгэл судлаач, Аллен де Боттон, судалгааныхаа явцад, “Хүмүүс, түүнийг аз жаргалтай байлгаж чадна гэж бодсон хүндээ л татагддаг нь инстинктэй нь холбоотой” гэж үзжээ. Тиймээс, гадаад үзэмж, өнгө төрхөнд хүн барагтай дурладаггүй, харин, халуун дулаан сэтгэл, анхаарал халамж тавих чадвартай хүнд дурладаг байх нь...
-Нэг залуу, нэгэн ижил кинонд, хоёр бүсгүйг урилаа гэж төсөөлье. Уг кино сонирхол татах зүйлгүй, уйтгартай байжээ. Эхний орой хамт кино үзсэн бүсгүй, киноны дараа, -“Үнэхээр тэнэг кино байна. Цагийн гарз боллоо” гэх мэтээр үглэж гомдоллов. Мэдээж хэрэг залуугийн сэтгэл эвгүйрхэх нь дамжиггүй. Харин, хоёрдох бүсгүй, нөгөө киног хамт үзээд гарч ирэхдээ, -“Жоохон онцгүй л кино байна, өө, уучлаарай, урьсанд нь баярласан шүү” гээд инээмсэглэнэ. Таацгаая, залуу эр, энэ хоёр бүсгүйн хэнд нь дурлан, сэтгэл зүрхээ өгөх бол?
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 03, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.