Гэр бүл нь, аз жаргалыг мэдрүүлэгч
ариун сүм, аюулаас дайжин хоргодох газар, хүний амьдралын хамгийн чухал зүйл
бөгөөд дотор нь өсч өндийж хөгжих эсвэл эвдэрч, гажуудан устах ч аюултай хувь
хүний салшгүй нэгэн бичил орчин юм. Гэр бүлийн тухай суут хүмүүсийн хэлсэн дараах
бодол төрүүлсэн, ухаан бүдрүүлсэн жинтэй
үгсийг хүргэе.
Жинхэнэ үнэнийг эрхэмлэе гэвэл, гэрлэлт, хайр дурлалыг эрэлхийл. Өөрөөр хэлвэл хайх дүүрэн үед худал хуурмаг байдаггүй. Камю А.
Гэрлэхээсээ өмнө, өөрсдийн зан чанар, дадал зуршил, ёс суртахуунаа бүрэн мэдэж чадаагүй хосын гэрлэлт аз жаргалгүй байх нь олонтаа. О.Бальзак
Эцэг хүний хүүхдүүддээ зориулж хийж чадах хамгийн сайн зүйл бол эхийг нь хайрлах. Т.Хесберг
Гэрлэлт дурлалын араас, галын дараа утаа гарах мэт дагалддаг юм. Р.Стивенсон
Гэр бүлийн амьдрал үргэлж баяр баяслаар дүүрэн байхгүй. Зөвхөн хөөр баяраа хуваалцахаас гадна мөн зовлон, бэрхшээл, азгүйтлээ ч хуваалцаж чаддаг байх нь жинхэнэ гэр бүлийг харуулдаг. В.А.Сухомлинский
Эр нөхрөө урагш нь түлхдэггүй эхнэр, нөхрөө үргэлж арагш нь чангааж байдаг. Д.Милль
Эхнэр бол нууц амраг биш, харин амьдралын хань, найз нөхөр, дагуул юм. Тиймээс, эртнээс, түүнийгээ хижээл эмэгтэй болох, мөн эмгэн болсон өтөл насанд нь ч хайрлана гэдэгтээ эртнээс бэлдэж байх хэрэгтэй байдаг. В.Г.Белинский
Азтай гэрлэлтийн гол нууц нь, азгүй үеээ санамсаргүй тохиолдолд тооцож, харин санамсаргүй тохиолдлуудаа азгүйтэл гэж харахгүй байхад оршдог. А.Моруа
Азтай гэрлэлт нь, нөхөр нь эхнэрийнхээ хэлээгүй үгсийг ойлгодог гэрлэлт. А.Хичкок
Гэр бүл үр хүүхдээс эхэлдэг. А.И.Герцен
Гэр бүлийн утга учир, зорилго хүүхдийн хүмүүжилд оршдог. Хүмүүжлийн хамгийн том сургууль нь харин, эхнэр нөхөр, эцэг эхийн хоорондын харилцаа юм. В.А.Сухомлинский
Хоорондын ойлголцолгүй дан ганц өөрийн сэтгэл зүтгэлээр амьдралаа босгож буй хүн орон гэрээ галаар тургисан галт уул дээр барьдаг. А.И.Герцен
Ганцаардлаас айж байгаа бол бүү гэрлэ. А.П.Чехов
Үл талархал бол хамгийн хамгийн гунигтай зүйл, үүнээс бүр илүү гутамшигтай нь, эцэг эхдээ талархдаггүй үр хүүхэд юм. Л.К.Вовенарг
Гэр бүлийн амьдралын гол зүйл тэвчээр юм. Дурлал удаан үргэлжилдэггүй. А.П.Чехов
Хэрэв сайн хүргэн таарвал хүүтэй боллоо гэж бод. Харин муу хүргэнтэй таарвал бүр охиноо ч алдана. Демокрит
Бие биедээ нөлөөлдөггүй гэр бүл байхгүй. Хайр ноёрхсон гэр бүлд энэ нь хялбархан тусдаг. Харин хайр үгүй газарт энэ нь эмгэнэл болон хувирдаг. Тагүр.Р
Гэрлэх нь, эрхийнхээ талыг хасч, хариуцлагаа хоёр дахин нэмнэ гэсэн үг. Л.Н.Толстой
Аз жаргалтай хүн гэж, гэр орондоо аз жаргалтай байдаг хүнийг хэлдэг. Л.Н.Толстой
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Aug 04, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.