Үдэш бүрий цагаар нэгэн тариачин эр, гэрийнхээ үүдэнд сууж байв. Байшингийнх нь дэргэдүүр тосгон орсон зам өнгөрнө. Тэр замаар явж байсан нэгэн хүн, тариачныг хараад, “Энэ залхуу хүн байна, өдөржин юу ч хийдэггүй суудаг бололтой” гэж бодов. Хэсэг хугацааны дараа өөр нэг хүн түүгээр өнгөрөхдөө, “Энэ хүн, Донжуан, энүүгээр өнгөрөх охид бүсгүйчүүдийг харж суудаг байх, магадгүй хоргоодог байх” гэж бодов. Харин тэр замаар явж өнгөрсөн модчин, тариачинг хараад, “Энэ хүн их хөдөлмөрч хүн бололтой, өдөржин ажиллаад ядраад амарч суугаа биз” гэж боджээ.
Энэ тохиолдолд, бид, тариачны тухай юу ч мэдэхгүй байгаа юм. Харин, тэрхүү замаар өөр өөр бодол тээн өнгөрсөн гурван хүний тухай мэднэ. Учир нь, эхний хүн залхуу хүн, хоёрдох хүн хүүхэмсэг, гуравдах хүн ажилсаг гэдэг нь, бодлоос нь тодорхой болж байна. Тиймээс хүний яриа, бодол, ялангуяа бусдын тухай ярих үед, хүний өөрийнх дуртай зүйл, мэддэг зүйлд баригдаж байдгаас өөрийгөө илэрхийлдэг гэж үздэг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 05, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.