Нэг эргээс, нөгөө эрэг рүү завиндаа хүмүүс суулгасан завьчин сэлүүрдэн явах
бөгөөд зорчигч, аялагчид дундаас нэг залуу түүний хоёр сэлүүр дээр нэг нэг үг
бичээстэй байгааг анзаарч, уншиж гэнэ. Баруун талын нэг сэлүүр дээр нь, “Бод!”, нөгөө талын сэлүүр дээр нь “Хий!” гэсэн бичиг байх аж.
Гайхаж сонирхсон залуу, завьчингаас – Сонин юм. Та яагаад сэлүүр дээрээ ингэж
бичсэн юм? гэж асуув. Завьчин эр инээмсэглэснээ, -За чи харж бай гээд, зөвхөн
“Бод!” гэсэн бичигтэй сэлүүрээр сэлүүрдэж эхлэхэд, завь урагшлахгүй, нэг тал руугаа дороо эргэлдэж
эхлэв. Завьчин: –Би нэг хэсэг хугацааг, олон зүйлсийг бодож тунгаан, амьдралын төлөвлөгөө
зохиож, судалж нягталахад зориулж байлаа. Гэтэл ямар ч ашиг байхгүй, яг энэ
завь шиг дороо эргэлдэж байсан гэснээ, “Бод!” сэлүүрээ орхин, “Хий!” гэсэн бичигтэй сэлүүрээрээ сэлүүрдэж эхлэхэд, завь
нөгөө тийш эргэлдэн урагшлахгүй байв. Завьчин энэ үед, -Би дараа нь, юу ч
бодохгүй байхаар шийдэн, таарснаа төлөвлөгөө, тооцоогүй хийж эхэлсэн. Их хүч
хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан. Мөн л энэ завь шиг эргэлдэн, дороо дэвхцээд
байгаагаа ухаарсан. Ингээд л би, энэ үйлдлүүдийн үр дүнг мартахгүй байх, мөн анзаарч
уншсан хүмүүст ойлгуулахын тулд,
сэлүүрүүд дээрээ энэ үгүүдийг сийлсэн юм даа. Ингээд,
хоёр сэлүүр ээлж дараалан, “Бод!” сэлүүр ус руу эргэлдэн бууж түлхээд өргөгдөхөд, “Хий!” сэлүүр ус руу буухдаа түлхэж, энэ хоёр үйлдэл үргэлж
хамтдаа байж, хүссэн зүйл рүү минь хүргэдэг
болохыг сануулж байдаг юм. Зорилготой
амьдрал яг ийм байдаг бөгөөд бас энэ бичээсийг маань тэр бүр хүмүүс
анзаардаггүй, харин чи анзаарсанд баярлалаа гэж хэлжээ. Үүнийг сонссон залуугийн
адил, уншигч та нэгийг бодож, нөгөөг тунгаасан нь зайлшгүй биз ээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Mar 23, 2019 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.