Бусад хүмүүст хүндрэл
учруулахгүй, бусдыг, хэлэх үг, харилцаагаараа эвгүй байдалд оруулахгүй, өөрөө
ямар ч нөхцөл байдалд, биеэ төлөв сайхан авч явахын тулд зайлшгүй мэдэж байх
ёстой байдаг, хүмүүжил, соёл хэмээн нэрлэгддэг эдгээр зүйлсийг мэдэж авах нь
илүүдэхгүй биз ээ.
1. Үзвэр цэнгээний газар, алга ташихдаа цээжний түвшинд гар байхаар байдалд өргөж алга ташдаг. Түүнээс дээш өргөж, алга таших хэрэггүй.
2. Машинд суухдаа, эхлээд суудалд суусныхаа дараа хөлөө татаж оруул, хөндлөнгөөс эрхэмсэг харагдахаас гадна, хаалга мөргөх, цохиулахаас сэргийлнэ. Гутал тань цас, шавартай бол, сэгсэрч унагахад хүртэл эвтэй байдаг.
3. Олон нийтийн газарт бусдыг илт сонжиж харах асуудал анзаарагддаг. Тухайн хүний хувцаслалт хэт сонин байсан ч анхаарахгүй өнгөрүүлж чаддаг байх хэрэгтэй. Найзтайгаа, сонжиж шүүмжлэх хэрэггүй.
4. Өглөөний цайнд, өгөгдсөн дундын жимсний чанамалтай сав, цөцгийн тосны савнаас заавал, өөрийн тавган дээр хэсгийг авч тавьсны дараа талх, жигнэмэгт түрхэж иддэг.
5. Ширээний ард нуруугаа цэхлэж, эрхэмсэг сууж, хөдөлж сурах хэрэгтэй.
6. Таны төлөө өргөж байгаа, хундаганы үгтэй хундагыг яаран бүү уугаарай. Талархсанаа илэрхийлж, хундагаа тавих нь хүндлэлийн нэг хэлбэр болдог байна.
7. Ширээн дээрх салфетка, ам арчихад биш, шингээх маягаар хэрэглэхэд зориулагддаг. Хэрэглэсэн салфеткийг базаж ширээн дээр тавих зохисгүй.
8. Айлд зочлох үед, гэрийн эзнээс түрүүлж хоол иддэггүй. Гэрийн эзэн ам хүрсний дараа иднэ.
9. Долоовор хуруугаар зааж, занган ярьж хэрхэвч болохгүй. Алгаа дээш нь харуулсан байдлаар аливааг заах харуулах, найрсаг хөдөлгөөн хийх хэрэгтэй.
10. Хэрэв, хэн нэгэнтэй гудамжаар явж байх үед, тэр танилтай чинь хэн нэгэн мэндэлвэл та мөн мэндлэх ёстой байдаг.
11. Олны газарт, хоолой засах, ханиах үедээ, амаа зөвхөн зүүн гараараа дарж ханиадаг. Баруун гарыг “харилцаа”-ны гар гэж үздэгээс, мөн цүнхийг зүүн мөр, гартаа барьж явахыг эрхэмлэдэг байна
12. Ярицлагын үед, гар утсаа ил гаргаж ширээн дээр тавихыг, бусдыг хүндлэхгүй байгааг, мөн тэр зүйлээс их хамааралтай гэдгээ харуулдаг тул зохисгүй гэж үздэг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 05, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.
Source - https://takprosto.cc