Sugar

Хүссэн бүхнээ авдаг, цэцэн эмэгтэйн тухай домог

Mar 29, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Хүссэн бүхнээ авдаг, цэцэн эмэгтэйн тухай домог

Цас мөсөөр хучигдсан тэсгим хүйтэн, эсвэл галзуурам халуу шатах халуун ээлжлэн сэлгэсэн хатуу ширүүн уур амьсгалтай, түүхийн тэртээх холын эрин үед, манай гариг дээр  тухайн үеийн, таарсан болгоноо барьж идэхэд бэлэн өлсгөлөн, зэрлэг араатан амьтад, хэрэн хэсүүчлэн явдаг байжээ. Энэ үед, нэгэн омгийн цэцэн ухаант эмэгтэй мэргэн ухаанаа ашиглан омгийнхоноо хэрхэн аварсан тухай домог, эмэгтэйчүүдийн дунд, эмээ нь ээжид нь, ээж нь охиндоо ярьж өгөх маягаар амнаас ам дамжин мөнхрөн ирсэн байдаг. Цаг хугацааны эрхээр нэр нь мартагдагдсан ч, түүний мэргэн ухааны хүчээр охид, ач гуч нар нь, үе удмаараа амьдралынхаа туршид, зөвхөн амьдралын хэрэгцээт зүйлсийг аваад зогсохгүй баян тансаг хэрэглээ, хүссэн зүйлээрээ хүрээлүүлэн амьдардаг гэнэ. Энэ домог ийнхүү эхэлдэг:

Тэр жил, эртний омгийнхон, өлсгөлөн зэрлэг араатнуудаас өөрсдийгөө хамгаалах гэж маш хэцүү байдалд байлаа. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд мөр зэрэгцэн ан хийж араатнуудаас хамгаалан тулалдаж, бүгд хамтдаа бүх ажлаа хийдэг байв. Нэг удаа омгийн ахлагч, -“Ан хийх улам хэцүү болж байна. Араатан амьтад, биднээр өөрсдөөр маань хооллохыг хүсч байна. Хэрэв ямар нэг аз л дайрахгүй бол бидэнд өлсгөлөн нүүрлэлээ”, гэж омгийнхондоо хэлжээ. 10-д хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй өлсөж сульдсан омгийнхон бул чулуугаар амсрыг нь хаасан агуйн бүрэнхийд сууцгаах бөгөөд уг бул чулууг маажих араатнуудын хумсны чимээ, тэдний архираан, омгийнхоны хувь заяаг гарцгүй болсоныг илтгэх мэт зүрх сэтгэлийг нь улам үхүүлэн буй нэгэн орой, гэнэт, бусдаасаа юугаар ч ялгарахгүй нэгэн эмэгтэй омгийн ахлагчийн өмнө ирж, -“Чи хүчит дайчин, чи, шаламгай анчин билээ. Чи хурдан гүйж чадна, чиний хурд биднийг аврана. Чиний хөдлөгөөнийг араатантай зүйрлэхгүй, чи хурдан шаламгайгаас гадна чи бас ухаантай. Чи амьтадыг хялбархан залилж чадна. Тиймээс, урдны адил ялалт чиний талд байх болно” гэж хэлэв. Эмэгтэйн хэлсэн үг, омгийн ахлагчид, урдны цаг үеийг нь санагдуулахад, толгойгоо өргөж, эмэгтэйн хэлж буй үгсийн аясаар булчин шөрмөс нь чангарч, үүнтэй зэрэгцэн нэр төр, бардам зан нь сэргэж буй нь мэдрэгдэж эхлэхэд, омгийн ахлагч, эмэгтэйг хэлж буй зүйлсээ үргэлжлүүлэхийг хүссэн харцаар өөрийн эрхгүй харав. Эмэгтэй үргэлжлүүлэн, -“Гарамгай дайчин минь, бид чамд саад болж байгаа, эмэгтэйчүүдтэй хамт тулалдаж, бас биднийг хамгаалахаас өөр аргагүй байдалд орж байгаагаас ялагдал чинь ирж байна. Харин чи ганцаараа араатныг хөнөөж чадна. Сэм гарч, араатныг сэхээ аваагүй байхад чиний жад зүрхэнд нь орох болно. Би мэдэж байна. Яг ийм зүйл болохыг мэдэж байна. Чи түүнийг хөнөөж, бид түүнийг иднэ, харин дараа нь бүгд гарцгааж энэ араатнуудыг хүрэхээргүй газарт очицгооно. Чи биднийг диваажин шиг газар хүргэнэ. Би үүнийг мэдэж байна” гээд, эргэж байрандаа очоод нүдээ анин чимээгүй суув. Тэр, энэ хүчирхэг эр хүн, биднийг заавал аварна гэж итгэж байсан бөгөөд хөдөлгөөнгүй суух омгийн ахлагчийг хараад огтхон ч санаа нь зовсонгүй суугаагаараа унтаад өгчээ. Тэр гэнэт, хүмүүсийн орилолдох чимээнээр сэрж, баярлан үсэрцгээх омгийнхон, тэдний цаана ангаа барин зогсох омгийн ахлагчийг харж, омгийн ахлагч, араатныг алсаныг, мөн өөрийгөө ялсаныг ойлгов. Омгийн ахлагч, тэднийг бүгд унтаж байх үед, сэм гарч аварга том араатныг ганцаар, амархан хөнөөжээ. Урд нь бүгд хамтдаа араатан агнах үед, хэн нэг нь шархдаж, эсвэл араатанд бариулж, идэх хоол нь уй гашуутай хамт олддог байсныг дурсан зогсохдоо, энэ эмэгтэйн цэцэн ухаан, түүний ялалтад итгэсэн үгс, үүнд хүргэснийг ойлгосон ажээ. Омгийн ахлагч, эмэгтэйн өмнө нь очоод, -"Одоо бүгдээрээ, чиний хэлсэн диваажин мэт газар руу явцгаая" гэж хэлэх үедээ, “Энэ эмэгтэй миний азын сахиус мөн. Энэ эмэгтэйн итгэлийн үгийг өдөр бүр сонсмоор байна. Түүний итгэл надад урам зориг өгнө” гэж бодов. Харин эмэгтэй, “Би түүнд, тэр надад хэрэгтэй байхаас илүү хэрэгтэй юм байна. Би түүнийг ялалтад хүргэх болно. Би түүнд итгэж байгаа цагт тэр минийх” гэж боджээ. Ийнхүү, энэ эмэгтэйн мэргэн ухаанаар, тэр үеийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үүрэг хуваагдсанаас гадна итгэл сэтгэлээр холбогдсон гэр бүлүүд үүссэн гэдэг. Он жилүүд улиран, эмэгтэй маань, охидоо бүүвэйлэн ийнхүү дуулдаг байсан бөгөөд тэрхүү дуу нь, үр удамд нь дамжин дуулагдаж зүрх сэтгэлд нь шингэснээр, одоо ч ид шид, эрч хүчээ алдаагүй, охид, үр ач нарыг нь хүссэнээрээ амьдрахад тусалдаг гэнэ. Тэрээр ийнхүү дуулсан ажээ.
Өсөж том болоод, зүрх сэтгэлээсээ бүрэн итгэх эрэгтэйг, өөртөө сонгоорой
Өдөр бүр түүндээ, хүссэн зүйлээ хэлж байгаарай, тэр заавал биелүүлнэ ээ
Чиний итгэлийн чинь хүч түүнд, нарыг тойрох гариг эрхэст нар хэрэгтэйн адил, амьд амьтанд агаар хэрэгтэйн адил хэрэгтэй байх юм
Чи, түүнийг гавъяа байгуулан баатар болоход хэрэгтэй бөгөөд чиний итгэлгүйгээр тэр өглөө болтол ч амьдарч чадахгүй тул чи түүнд хэрэгтэй
Түүндээ итгэ, итгэл чинь түүнд чиний үгсээр дамжин өдөр болгон түүнд чинь хүрч байг
Ярилцах үеийн чинь үгс, түүндээ итгэх итгэлээр дүүрэн байг
Яалт ч үгүй дуугүй байх үедээ, сэтгэл чинь мөн түүндээ итгэх итгэлээр дүүрэн байг
Ийнхүү итгэсэн итгэлийн чинь хариу, хүссэн болгоныг чинь бүтээх, түүний чинь сэтгэл, зүтгэлээр ирнэ ээ
Итгээрэй охин минь, итгэлийн хүч агуу шүү...итгээрэй
Хонгорхон эмэгтэйчүүд минь, ээжүүд минь, охидууд минь! Ухаант эмэгтэй болоод түүний дууны тухай домгийг та нартаа толилууллаа. Энэ дуу ерөөлийн залбирал мэт сэтгэлд чинь хоногшиж, амгалан тайван, аз жаргалтайгаар хүссэн зүйлээ амьдралаас авах, мөн хүссэнээрээ амьдрахад чинь туслах болтугай.

Тэр жил, эртний омгийнхон, өлсгөлөн зэрлэг араатнуудаас өөрсдийгөө хамгаалах гэж маш хэцүү байдалд байлаа. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд мөр зэрэгцэн ан хийж араатнуудаас хамгаалан тулалдаж, бүгд хамтдаа бүх ажлаа хийдэг байв. Нэг удаа омгийн ахлагч, -“Ан хийх улам хэцүү болж байна. Араатан амьтад, биднээр өөрсдөөр маань хооллохыг хүсч байна. Хэрэв ямар нэг аз л дайрахгүй бол бидэнд өлсгөлөн нүүрлэлээ”, гэж омгийнхондоо хэлжээ. 10-д хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй өлсөж сульдсан омгийнхон бул чулуугаар амсрыг нь хаасан агуйн бүрэнхийд сууцгаах бөгөөд уг бул чулууг маажих араатнуудын хумсны чимээ, тэдний архираан, омгийнхоны хувь заяаг гарцгүй болсоныг илтгэх мэт зүрх сэтгэлийг нь улам үхүүлэн буй нэгэн орой, гэнэт, бусдаасаа юугаар ч ялгарахгүй нэгэн эмэгтэй омгийн ахлагчийн өмнө ирж, -“Чи хүчит дайчин, чи, шаламгай анчин билээ. Чи хурдан гүйж чадна, чиний хурд биднийг аврана. Чиний хөдлөгөөнийг араатантай зүйрлэхгүй, чи хурдан шаламгайгаас гадна чи бас ухаантай. Чи амьтадыг хялбархан залилж чадна. Тиймээс, урдны адил ялалт чиний талд байх болно” гэж хэлэв. Эмэгтэйн хэлсэн үг, омгийн ахлагчид, урдны цаг үеийг нь санагдуулахад, толгойгоо өргөж, эмэгтэйн хэлж буй үгсийн аясаар булчин шөрмөс нь чангарч, үүнтэй зэрэгцэн нэр төр, бардам зан нь сэргэж буй нь мэдрэгдэж эхлэхэд, омгийн ахлагч, эмэгтэйг хэлж буй зүйлсээ үргэлжлүүлэхийг хүссэн харцаар өөрийн эрхгүй харав. Эмэгтэй үргэлжлүүлэн, -“Гарамгай дайчин минь, бид чамд саад болж байгаа, эмэгтэйчүүдтэй хамт тулалдаж, бас биднийг хамгаалахаас өөр аргагүй байдалд орж байгаагаас ялагдал чинь ирж байна. Харин чи ганцаараа араатныг хөнөөж чадна. Сэм гарч, араатныг сэхээ аваагүй байхад чиний жад зүрхэнд нь орох болно. Би мэдэж байна. Яг ийм зүйл болохыг мэдэж байна. Чи түүнийг хөнөөж, бид түүнийг иднэ, харин дараа нь бүгд гарцгааж энэ араатнуудыг хүрэхээргүй газарт очицгооно. Чи биднийг диваажин шиг газар хүргэнэ. Би үүнийг мэдэж байна” гээд, эргэж байрандаа очоод нүдээ анин чимээгүй суув. Тэр, энэ хүчирхэг эр хүн, биднийг заавал аварна гэж итгэж байсан бөгөөд хөдөлгөөнгүй суух омгийн ахлагчийг хараад огтхон ч санаа нь зовсонгүй суугаагаараа унтаад өгчээ. Тэр гэнэт, хүмүүсийн орилолдох чимээнээр сэрж, баярлан үсэрцгээх омгийнхон, тэдний цаана ангаа барин зогсох омгийн ахлагчийг харж, омгийн ахлагч, араатныг алсаныг, мөн өөрийгөө ялсаныг ойлгов. Омгийн ахлагч, тэднийг бүгд унтаж байх үед, сэм гарч аварга том араатныг ганцаар, амархан  хөнөөжээ. Урд нь бүгд хамтдаа араатан агнах үед, хэн нэг нь шархдаж, эсвэл араатанд бариулж, идэх хоол нь уй гашуутай хамт олддог байсныг дурсан зогсохдоо, энэ эмэгтэйн цэцэн ухаан, түүний ялалтад итгэсэн үгс, үүнд хүргэснийг ойлгосон ажээ. Омгийн ахлагч, эмэгтэйн өмнө нь очоод, -

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Mar 29, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo