Уг гурилын найрлага дах селен нь, антиоксидант үйлчлэлтэй, бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, эд эсийн дархлааг сайжруулдаг байна. Энэ микроэлементийн дутагдал, үе мөчний үрэвсэлт өвчинүүд, хараа муудах, зүрхний өөрчлөлт, булчингийн өвчлөлүүдэд хүргэдэг. Хүний өдөр тутам авах ёстой селен 70 мкг байдаг ба 100 грамм гурилд 30 мкг селен байдаг нь өндөр агууламжид тооцогддог. Кали магни нь зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагааг хангах, биеэс илүүдэл шингэн хөөх, булчин, үе мөчний хэвийн ажиллагааг дэмжих үйлчилэлтэй. Магни, цус шингэлэх, судасны хана бэхжүүлэх, даралт тогтворжуулах, шээсний замын эрхтэнүүд болон цөсөнд чулуу үүсэхээс хамгаалах, цөс ялгаралт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах үйлчилгээтэй. Мөн өтгөн хаталтыг эмчилдэг. Канадад, энэ гурилын хэрэглээг үндэсний бодлогын хэмжээнд, ард түмнээ эрүүлжүүлэх зорилгоор, үйлдвэрийн гурилан бүтээгдэхүүнд 12% -н орцтой байхыг шаарддаг, мөн Омега-3, Омега-6 ханаагүй тосны хүчлүүдийг, ард түмэнд өргөнөөр хэрэглүүлэх үүднээс, маалингын тосны хэрэглээг өсгөх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Маалингын гурилыг хэрэглэх арга:
-1 стакан тараг, йогуртад 1 хоолны халбага маалингын гурил хутгаж өглөөний цайг орлуулан хэрэглэдэг. 1%-н тослогтой тарагтай хэрэглэхэд гэдэсний “их цэвэрлэгээ” хийгддэг. Мөн өдөр тутам маалингын гурилыг энэ маягаар бага багаар хоол хүнсэндээ нэмж хэрэглэснээр хурдан хугацаанд жингээ хасч болдог. /100 грам хүртэл/
-Турахын тулд, 1 цайны халбага маалингын гурилыг стаканд хийж, тал стакан бүлээн ус нэмэн 5-10 минут тавиад, бага зэрэг өтгөрмөгц, 60-80 градусын халуун ус дүүртэл нэмж хөргөөд унтахын өмнө /22-23 цагийн хооронд/ хэрэглэнэ. Давхар буюу хоёр удаа, 18-19 цагийн хооронд, оройн хоолыг орлуулан хэрэглэж болно. Амттай болгохын тулд зөгийн бал, үзэм нэмж хэрэглэдэг.
-Омлет. 1 өндөг, 1-2 хоолны халбага сүү, 2 хоолны халбага маалингын гурилыг миксердэж, бага зэрэг тосолсон хайруулын тавганд сонгиноо шарж дээрээс нь холимгоо хийж таглан шарна.
-1 стакан нунтагласан гурвалжин будаа, 0.5 стакан маалингын гурил, 2 хоолны халбага жимсний чанамалыг хольж, давс, зөгийн бал, элсэн чихэр өөрийн хүссэнээр хийж, 1 стакан халуун ус нэмж 10 минут байлгаад хэрэглэдэг.
-1/4 стакан маалингын гурил дээр 250 мл халуун сүү эсвэл халуун ус нэмж, давс, элсэн чихэр, чанамлаар амтлан 10-15 минут таглаж тавиад хэрэглэнэ.
-Нэгдүгээр хоолны сүмсийг өтгөрүүлэхэд хэрэглэж болдог.
-Жижиг талх. 3:1 харьцаагаар улаан буудайн гурил, маалингын гурилыг хольж, 1 халбага маалингын үр, 1 цайны халбага элсэн чихэр, 1/3 цайны халбага сода, кориандраар амтлан тослоггүй таргаар зуурч, 1.5-2 цаг хөөлгөнө. Дараа нь, 5 см-н диаметртэй бөөрөнхийлж, цэвэр алчуураар хучиж 20 минут тавиад, духовканд 210-220 гардуст 7-10 минут жигнэж бэлэн болно. Маш өег, тэжээллэг тул жин хасах хүсэлтэй хүмүүст их тустай байдаг.
-3-4 хоолны халбага маалингын гурил дээр бага хэмжээний халуун ус хийж 10 минут байлгаад, дахин халуун ус 1 литр болтол нэмж гал дээр тавьж буцалмагц, 5-6 халбага интоор, рябины чанамалаар амтлан хөргөөд, зөгийн бал нэмж хэрэглэнэ. Тогтмол хэрэглэхэд, зүрхний үйл ажиллагааг дэмжих, мөн эрүүлээр жин хасагдах үр дүнтэй.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
May 27, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.