“Миний анх бишрэн дурласан тэр бие, энэ бие
биш...”. Нэгэн эмэгтэйн, нөхөртөө тавьсан асуултад хариулсан нөхрийнх нь
хариулт, олон нийтийн сүлжээг шуугиулж буй гэнэ.
. Бүсгүйчүүд, ялангуяа залуу ээж нарын хувьд, бие галбир, гадаад гоо үзэмжээ хадгалан үлдэх асуудал сэтгэлийг нь зовоож байдаг нь нууцгүй юм. Хэдийгээр ээж нар бяцхан үрээ харж аз жаргал амсан амьдардаг ч, төрсний дараах биеийн өөрчлөлтүүддээ үргэлж санаа зовнин, анхны бие галбир, хэвэндээ орохын тулд мөнхийн эрэл хайгуул дунд амьдардаг гэж хэлж болно. Лаура Мацца гэдэг нэгэн залуухан ээж, -Би нөхрийнхөө өмнө зогсоод, энэ бие бол чиний анх дурлан энхрийлсэн бие биш биз дээ, гэж шударга асуусан. Тэр үедээ, би үнэхээр сэтгэлээр уначихсан, нулимс минь асгарч байсан. Гэтэл, нөхөр маань надад, -“Тиймээ, чи зөв хэллээ. Энэ бие бол миний анх дурлан энхрийлсэн бие биш. Гэхдээ энэ бие бол, миний бяцхан хүүд минь амь өгч, нандигнан тээж, хорвоод төрүүлсэн, хөхүүлж тэжээсэн бие. Чиний бие бол одоо, би өдөр бүр хайрлан энхрийлдэг бие. Би, урд нь чиний энэ биеийг хараагүй байхдаа, юу чаддагийг нь мэдээгүй байхдаа, дурлал гэж юу болохыг мэддэггүй байжээ” гэж хариулсан. Сэтгэл догдолж, хөөрч баярласандаа та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ, гэж бичжээ.
Үнэхээр сэтгэл догдолмоор хариулт байгаа биз? Бүсгүй минь! Хань нөхрийнхээ сэтгэл бодлыг мэдэхгүй, сэтгэл догдлом хариултыг нь сонсохгүй, бие галбиртаа хэт анхааран, эр нөхрийнхээ бодол, сэтгэлийг таамаглахгүй зовж явдаг юм биш биз?
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Aug 30, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.