Sugar

Мөнгө, эд баялаг татдаг үнэрүүд

May 17, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Мөнгө, эд баялаг татдаг үнэрүүд

“Мөнгө яг зөгий шиг, өөрөө үнэргүй, харин үнэрээр нисч цугладаг” гэж, Болгарын зөнч Ванга хэлсэн байдаг. Үнэр нь, хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй, өөртөө онцгой ид шидийн нууцлаг шинж чанаруудыг агуулдаг гэж эртнээс үзсээр иржээ. Мөнгөний дуртай үнэрүүд болон санхүүгийн асуудлаа үнэрээр дамжуулан өсгөх аргуудыг хэрхэн хэрэглэдэг талаар толилуулъя. Эртний өв соёлын баялаг уламжлалтай орнууд болох, Энэтхэг, Хятад, Дундад азийнхан, мөнгөний энэхүү онцлогийн талаар мэддэг байсан бөгөөд одоо ч мөн, биедээ, өрөө тасалгаа, орон гэртээ үнэртүүлэн ашигласаар байдаг байна. Энэ орнуудад,худалдаа наймааны өмнө эд бараагаа тухайн үнэрүүдээр утах, үнэртүүлэх, мөнгө төгрөг, ашиг орлогын хэлэлцээр, ярилцлага явагдах өрөө тасалгаа, байранд үнэртүүлэх, гарын алгандаа эдгээр үнэрт тосыг түрхэх маягаар хэрэглэдэг гэнэ. 

Абрикосны үнэр, гэр оронд эд баялаг авчирна гэдэг бөгөөд энэ үнэрийг үнэртүүлсэн хүн, мөнгөний асуудлаар хууртагдаж мэхлэгдэх, хулгайд өртөх, эд эдлэл үрэгдэх байдалд ордоггүй. Абрикос үнэртэж байгаа газарт, хууралт, луйвар явагддаггүй байна. Геранийг мөн мөнгөний хүчтэй ургамал гэдэг. Лаванда цэцгийн үнэрийг оройд унтахаас нэг цагийн өмнө үнэртүүлдэг. Энэ цэцгийн хатаасан дэлбээг хэтэвчиндээ хийх, хэтэвчиндээ тосыг нь дусаасан нэг дэвсгэрт байлгахад мөнгөөр тасардаггүй. Лаванда, зураач, зохиолч, урлагийнханыг амжилт, эд баялагт хөтөлдөгөөс уран бүтээлчидийн үнэр гэдэг байна. Цайны модны үнэрийг ид шидийн үнэр гэдэг. Энэ үнэрийг, санхүүгийн амжилтад хүргэдэг, ашигтай хэлэлцээр, хөрөнгө оруулалт хийхэд ашигладаг. Хятадууд, майлс буюу кипарисын үнэр жинхэнэ эд баялагийг дуудна гэж үзэн, хүн хичнээнийг хүснэ түүнийг нь өгдөг гэж үздэг аж. Түүнчлэн, эвкалипт, миндаль, сандаалын үнэрийг мөнгө татах увидастай гэдэг. Эвкалипт нь, хууран мэхлэлтийг хүлцдэггүй ургамал бөгөөд, ийм байдал гаргасан тохиолдолд, сүйрүүлэх хүчтэй гэж үздэг маш “цэвэр ариун” ургамал гэнэ. Пачулиг, мөнгө татах хосгүй хүчтэй, хүнийг ч татах увидастай гэдгээс дундад азийнхан ихэд хэрэглэдэг, байнга ашиглаж байдаг ургамал ажээ. Мөнгөний урсгалыг татах соронз, өөрөө ч мөнгөний үнэртэй гэж үздэг. Эдгээр үнэрийг ашиглахын тулд, тухайн ургамлуудын эфирийн тосыг ашигладаг бөгөөд 1/10 хэмжээгээр суурь тостой хольж биедээ түрхэх, хэтэвч, банкны карт, мөнгө хадгалдаг газраа дусаах, мөнгө олоход хэрэглэгддэг багаж хэрэгслүүдийг арчих, үнэртүүлэгч суурь ашиглах, ердийн лаанд түрхэж асаах зэргээр хэрэглэдэг гэнэ.
Элбэг хангалуун амьдрах хүслээ биелүүлэхэд зориулан ертөнц, хүмүүст хайрласан үнэрийн ид шидийг ашиглаарай. Энэ бол, ертөнцийн тайлагдаагүй олон нууцуудын нэг нь билээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

May 17, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Source - be-ledy.ru

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo