Залхуурал хоёр төрлийнх байдаг. Эхнийх нь,
хөдлөх хүчтэй залхуурал буюу, юм хиймээргүй байсан ч өөрийгөө гартаа авч,
залхуурлаа давж, түргэн хийж дуусгахын тулд хичээдэг залхуурал. Их нийтлэг
байдаг. Нөгөөх нь мэдрэлийн гаралтай, буруу сэтгэлгээний залхуурал юм. Ийм хүмүүс,
залхуурч буйгаа ямар нэг шалтгаан олж тайлбарлаж байдаг.
Хойш нь тавишгүй ажил төрөл гарахад, ямар нэг алхам хийхийн оронд, бусдад найдан, өвдсөн, эсвэл энерги, хүчгүй болчихлоо гэсэн шалтгаануудыг тавьдаг. Гэтэл хүнд үргэлж энерги байдаг бөгөөд харин тэрхүү энергийг хааш нь зарцуулах вэ гэдгээс бүх зүйл шалтгаалдаг. Мэдрэлийн гаралтай залхуурал нь, хүн өөрт таатай байгаа орчин нөхцөлөөс гарч чаддаггүйтэй холбоотой байх ба өөрийн энергиэ үйл хөдлөл болгохын оронд юу ч хийхгүй рүү чиглүүлж, өөрийгөө устгах үйлдэл хийхэд хүргэдэг аж. Амьдралын цаг хугацааг, хичнээн үнэтэйг эдгээр хүмүүс ойлгох хэрэгтэй болдог. Таатай орчин, тав тух, дадал зуршилаас хамааралтай энэ залхуурал нь, хамгийн таагүй нөхцөл рүү хөтөлж байдаг ба аажмаар, үгүйрэл, мөхөлд хүргэдэг ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Feb 17, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.