Хүмүүсийг аз жаргалтай
байхад юу саад болдогийг мэдэхээр сэтгэл зүйч Эва Сандоваль томоохон судалгаанууд
явуулсан бөгөөд, энэ үедээ өөрийгөө хамгийн аз жаргалтайд тооцдог, японы хамгийн сүүлчийн “нинжа” нарын нэгд тооцогддог
86 настай мастер Масааки Хацумид зорьж очин ярилцлага авчээ. Өвгөн мастер, -“Хүмүүс
өөрөөрөө, байгаагаараа байх чанараа алдаж, хэт бусдын бодол санаанд автаж,
бусдад төрүүлэх сэтгэгдэлээс айж, бусдынхаа тавьсан шаардлагаар амьдрах болсон
нь аз жаргалыг нь үгүй хийдэг” гэж хариулсан байдаг. Эва Сандоваль, өөрийн “Чиний
доторх нинжа ба тэмцэлгүйгээр амьдрах урлаг” номондоо, хүн өөрийн дотоод хэмнэлээ сонсох мэдрэхийн чухлыг ийнхүү тайлбарлажээ.
Орчин үеийн хүмүүжил нь, хувь хүний онцлогуудыг тусгаагүй, нийтэд нь тулгасан хандлагатай өрөөсгөл зүйл. Хүүхдүүдийг, ах, эгч нараа болон ангийнхан, хөршийн хүүхэд, томчуул, алдартай хүмүүс, амжилттай яваа хүмүүсийг төрөл бүрээр дуурайхад чиглүүлэн албадах маягаар хүмүүжүүлж, тус тусын өвөрмөц чанарыг нь тооцохгүй орхигдуулж, дотоод хэмнэлийг нь өөрчилөх оролдлогуудыг хийсээр байна. Жишээ нь, хожуу хэлд орж байгаа хүүхдийг хэлд орох насандаа хэлд ороогүй, өсөлт хөгжилийн хоцрогдолтой хэмээн хүлээж авах жишээний. Гэтэл Альберт Эйнштейн 3 нас өнгөрч байж хэлд орж, Томас Эдисоныг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн сургуулиас хасч, Леонардо да Винчийг буруу талаас нь бичдэг хэмээн ад үздэг байсан гэдэг. Энэ бол наад захын хэдхэн алдартай хүмүүс дээр авсан, хүмүүсийн өсөлт хөгжил өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдгийг харуулсан жишээ юм. Хүн бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой, өөртөө таарсан хэмнэлтэй байдаг. Энэхүү дотоод хэмнэл буюу бие мах бод, сэтгэл санааны тэсвэрлэх чанар болон хэмжээ хязгаараа мэдэрч сонсож сурах нь хамгаас чухал бөгөөд завилж суугаад толгойгоо шал руу тонгойлгож бөгтийж суухыг тэсвэрлэх хугацаа хүн бүрт адилгүй байдаг нь, бие өөрийн эрхгүй –“болсон, боллоо” гэдгийг өвдөлтөөр мэдрүүлэх хугацаанаас шалтгаалдаг тус тусын өвөрмөц онцлогтой болохыг харуулдаг. Сэтгэл санааны хэмнэл мөн ялгаагүй, аливааг давж туулах чадвар, сэтгэлийн тэнхээг заадаг. Өөрийн дотоод хэмнэлээ бусдадтай адил байхын тулд сөрөх, хэмжээ хязгаараа зөрчих нь амьдралыг жаргалгүй болгодог. Бие сэтгэлээ эрх чөлөөтэй байлгаж, орчин үеийн хүмүүжлийн уршгаар мартагдсан бие мах бод, далд ухамсараас ирэх дохио, мэдрэмж, сэтгэл хөдлөл, зөн совингоо сонсох гайхалтай чадвараа сэргээх нь аз жаргалын түлхүүр юм. Мөн бусдын хүслээр, бусдад таашаагдах, бусадтай адил байхын тулд бүү амьдар, өөрийн хэмнэлээ сонсож сур, энэ нь өөрийн дотоод ертөнцтэйгээ холбоотой байж хүссэндээ хүрэх ганцхан гарц гэж бичжээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан
May 17, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.