Нэг залуу эр, үдшийн бүрийгээр машинтай явж байгаад, замын хажууд, эвдэрсэн байдалтай ганган ”мерседес бенз”, дэргэд нь гар өргөн зогсох настай эмэгтэйг хараад, хуучин машинаа уухилуулсаар зогсов. Эмэгтэй түүнийг хараад, айдсаа нуухыг хичээсэн байдалтай инээмсэглэх аядан, дотроо “Ядуу өлсгөлөн царайтай хүн байна. Аюултай болов уу? Ямар ч гэсэн хоёр цагийн турш ямар ч машин зогсоогүй, яалтай ч билээ” гэж бодов. Түүний айдасаа нуухыг хичээсэн харцыг нь анзаарсан залуу, -“Сайн байна уу? Хатагтай. Би танд туслахыг хичээе, та миний машинд суу даа. Тэнд арай дулаан байгаа. Намайг Брайан Андерсон гэдэг” гэж тайвшруулах санаатай хэдэн үг хэлээд, машиныг үзтэл зүгээр л дугуй нь хагарсан байсан тул, түргэн засаж янзлаад явах гэтэл, эмэгтэй –“Би, Сент-Луисаас явж байгаад ийм байдалд орчихлоо. Урьдчилан таамаглаагүй ийм байдал настай эмэгтэй хүнд маш хэцүү байсан, таны тусыг хэрхэн хариулах вэ? Хэдийг төлөх вэ?” гэхэд, залуу шууд татгалзав. Энэ үедээ, тэр өөрт нь, хариу нэхээгүй олон сайхан тус, тусламж үзүүлж байсан хүмүүсийг дурсаж, эмэгтэйд, -“ Та үнэхээр талархмаар байгаа бол, та хамгийн түрүүнд тааралдсан тусламж хэрэгтэй хүнд туслаарай, тэр үедээ намайг дурсаарай” гэж хэлээд хөдлөн явжээ. Харин эмэгтэй, хэсэг явж байгаад замын дэргэдэх кафе харан, хооллохоор зогсов, замын хоолны газруудын адил тохь тух муутай, бохирдуухан газар байсанд, эмэгтэй эвгүйцсэн ч, үйлчлэгч эмэгтэйн инээмсэглэл түүний анхаарлыг татсанд гайхсаар захиалгаа өгөв. Хүлээх зуураа, үйлчлэгч бүсгүйн харцан дах анхаарал татсан зүйл нь, өөрийнх нь цагийн өмнө байсан байдал, тэр үеийн инээмсэглэлтэй нь адил юм шиг санагджээ. Үйлчилүүлэгчидэд хоол зөөх, суларсан ширээнүүд арчих, аяга таваг зөөх гээд зогсоо зайгүй хөдлөх ч, өнөөх бүсгүй инээмсэглэлээрээ бусдыг баярлуулсаар. Эмэгтэй энэ үед үйлчлэгч бүсгүй 7 орчим сартай жирэмсэн болохыг мөн анзааран, -“Бусдад өгөх зүйлгүй хүн ч, бусдад ийм их зүйл өгч болдог байна шүү” гэсэн бодол толгойд нь орж ирэн, Брайаны тухай дурсав. Хоолож дуусаад, ширээн дээр 100 доллар тавьчихаад эмэгтэй яаран гарч явахад, үйлчлэгч бүсгүй, ширээн дээр ирээд 100 доллар, мөн нэгэн зурвас байсныг авч уншихдаа өөрийн эрхгүй уйлсан байна. Уг зурваст, “Чи надад хариулт өгөх хэрэггүй. Би чамайг ойлгож байна. Надад, нэг удаа нэг хүн, хариу юу ч нэхэхгүй тусалсан юм. Хэрэв чи, надад талархахыг хүсч байгаа бол, хайр, сайхан сэтгэлийн энэхүү тойргийг өөр дээрээ битгий зогсоогоорой” гэж бичсэн байсан бөгөөд доор нь нэмээд 400 доллар орхисон байжээ. Баярлаж урамшисан бүсгүй ажлаа хийж дуусгаад, тэр хатагтай бидний байр байдлыг яаж мэдсэн юм шиг туслав, хүүхдээ төрүүлэхэд минь хичнээн хэрэгтэй билээ гэж бодон талархсаар гэртээ ирэхэд, нөхөр нь унтаж байв. Бүсгүй нөхрөө, мөнгө олохоор хэрхэн зүтгэж буйг, ядарч байгааг нь бодон, өрөвдөж хайрласан сэтгэлээр араас нь зөөлхөн тэвэрч, аяарханаар –“миний хайртай Брайан Андерсон минь, чамдаа хайртай шүү. Бүх зүйл сайхан болно” гээд үнсчээ.
Энэ түүхийг тайлбарлах шаардлагагүй биз ээ. Бид заримдаа, үйл, үйлийн үрийн тухай ярьж, мэддэг ч, түүнийг мартах байдал гаргасаар л байдаг. Амьдралд үргэлж тохиолдож байдаг, энэхүү сайн үйлсийн эргэлтийг өөр дээрээ бүү зогсоогоорой. Энэ түүхийг найз нөхөдтэйгээ хуваалцаарай. Амьдралын хамгийн чухал зүйл болох тус, хариу нэхээгүй тус хэзээ ч эргэж ирдэгийг мартахгүй бие биедээ сануулцгаая. Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй гэдэг.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 07, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.