Sugar

Шунал

Jan 29, 2017 - by Baigalmaa

Сонин хачин

Шунал

Нэгэн ажилгүй инженер, ажилд орох гээд удаан хугацаанд чадаагүй тул хувийн эмнэлэг нээхээр шийджээ. Эмнэлгийн байшин дээрээ, “өвчнийг эмчлэх-5000, хэрэв эмчилж чадахгүй бол 10000-г буцааж олгоно” гэсэн сурталчилгааны самбар байрлуулав. Дэргэдүүр нь өнгөрч явсан нэг эмч, үүнийг ашиглан мөнгөжихөөр шийдэн, эмнэлэг рүү оров. Тэрээр мэндлээд,
-Би амт мэдрэхээ больчихлоо, эмчлээд өгөөч, гэсэн хүсэлт тавив. Эмнэлгийн эзэн инженер:
-Сувилагч аа! 22 дугаарын савлагаатай бодисыг авч ирж, өвчтөнд өгнө үү. Сувилагч:
-Та, амаа ангайна уу...
-Хөөе! Энэ чинь бензин байна шүү дээ, та нар яаж байгаа юм?
-Танд, баяр хүргэе! Та амт мэдэрдэг боллоо. Эмчилсний хөлс 5000.
Эмч, уур нь хүрсэн ч мөнгийг төлөхөөс өөр аргагүй тул өгөөд явав. Гэсэн ч тэр, мөнгөө буцааж авах санаатай, дахин ирэв. Тэр:
-Ой санамжаа гээчихлээ. Туслаач. Гэсэн хүсэлт тавив.
-Сувилагч аа! 22 дугаартай, сиропыг өвчтөнд өгнө үү.
-Та амаа ангайна уу...
-Энэ чинь нөгөө бензин л байна шүү дээ, гэж уурсахад,
-Танд, баяр хүргэе! Таны ой санамж сэргэлээ, эмчилсний хөлс 5000, гэхэд уурсаж хилэгнэсэн эмч мөнгөө төлөөд, яаж мөнгө хожихоо бодсоор гарчээ. Удалгүй дахин ирсэн бөгөөд, тэр:
-Би хараагүй болчихлоо, эмчлээд өгөөч, гэжээ. Эмнэлгийн эзэн:
-Уучлаарай тун харамсалтай байна. бид үүнийг эмчилж чадахгүй. Мөнгөө авна уу. Энэ таны 10000.
-Үгүй энэ чинь, 5000 л байна шүү дээ.
-Танд баяр хүргэе! Таны хараа сэргэлээ. Эмчилсний хөлс 5000.
Ха, ха ха

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Jan 29, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo