Sugar

Яст мэлхий, хилэнцэт хорхой хоёр

May 23, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Яст мэлхий, хилэнцэт хорхой хоёр

Орчин тойронд тань байгаа, ёс зүйгүй, бодлогогүй хүмүүсийг өөртөө ойртуулж хүрээлэлдээ оруулах нь, таагүй байдалд хүргэж болохыг, мөн тэд төрлөхөөс тийм байдгийг энэ сургамж харуулна. Эргэлзээ төрүүлсэн хүмүүсээс хол байж, эргэлзээг далд ухамсарын сануулга гэж хүлээж аван, дотоод дуу хоолойгоо сонсож сурах хэрэгтэй юм. 

Нэгэн удаа,хилэнцэт хорхой яст мэлхийг гол гаргаж өгөхийг гуйжээ. Яст мэлхий татгалзсан ч, хилэнцэт хорхой түүнийг ятгаж чадав. Яст мэлхий, -“За, яахав би чамд тусалъя. Харин чи намайг хазахгүй гэж амла” гэхэд, хилэнцэт хорхой ам өгсөнөөр, яст мэлхий хилэнцэт хорхойг нуруун дээрээ суулган хөвөв. Замын турш хөдлөхгүй явсан хилэнцэт хорхой эрэг дээр гарах үедээ, яст мэлхийг өвдтөл хазжээ. “Чи яасан ичдэггүй юм? Чи надад амласан биз дээ”, гэж яст мэлхий орилов. –“Тэгээд юу гэж? Чи миний занг мэдсээр байж яах гэж, намайг гол гаргаж өгөхөөр зөвшөөрсөн юм”, гэж хилэнцэт хорхой хүйтнээр хэлэхэд, яст мэлхий, -“Би бүгдэд туслахыг хичээдэг, миний төрлөхийн зан” гэж хариулав. Хилэнцэт хорхой, -“Чиний төрлөхийн зан чинь туслах, харин минийх хазах. Тиймээс, үргэлж хийдэг зүйлээ л би хийсэн” гээд жишим ч үгүй холдон явжээ. Гомдсон яст мэлхий дэмий л, амандаа, -“Гомдож болохгүй, гомдож болохгүй, гомдол хараал болно” гэж үглэн дотроо өөрийгөө буруутган, цурхиран уйлжээ

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

May 23, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo