Хүн бүрт, сонголт хийх
сайхан эрх бурхнаас заяагдсан байдаг. Бид энэ дэлхий дээрх бусад амьд амьтдаас
ялгаатай нь сонголтын тусламжтайгаар, өөрсөддөө хэрэгтэй зүйлсийг бодит болгох
чадвартай байдаг. Дараах сургамж, аливаа сонголт, бидний амьдралд хэрхэн
нөлөөлдөг, сонголт хийх шийдвэрт ухаалаг хандах нь хичнээн чухлыг харуулна.
Нэг эмэгтэй гэрээсээ гараад, хашааны өмнө зогсох урт цагаан сахалтай 3 өвгөнийг харав. Тэр хэдийгээр танихгүй боловч, тэдэнд: –“та нар ундаасаж яваа биз. Манайд орж цайлаа ч” гэж урив. Тэд, -“нөхөр чинь байгаа юу?” гэхэд, эмэгтэй, -“ байхгүй” гэжээ. Өвгөчүүл, -“тэгвэл, бид орж болохгүй” гээд орсонгүй. Орой нөхөр нь ирэхэд, эмэгтэй, энэ тухай ярив. Нөхөр нь, -“тэднийг оруул, явж урь” гэлээ, эмэгтэй гарч өвгөчүүлийг урьтал, нэг өвгөн нь, -“ бид хамт орж болохгүй” гэснээ, хажуудах өвгөнийг заагаад, -“энэ өвгөнийг БАЯЛАГ гэдэг, нөгөөхийг нь АЗ, харин намайг ХАЙР гэдэг, одоо орж нөхөртэйгээ зөвлөөд хэнийг нь урихаа шийднэ үү” гэжээ. Эмэгтэй орж энэ тухай нөхөртөө хэлэв. Нөхөр нь сонсоод, -“сайхан хэрэг байна. БАЯЛАГ-ийг л оруулъя, гэр орон минь эд баялагаар дүүрэг” гэхэд, эхнэр нь –“АЗ -г урья” гэж ярилцаж байтал, охин нь –“ХАЙР-ыг урья. Гэр оронд маань хайрын хаанчлал бий болог” гэлээ. Тэр хоёр, охиныхоо хүслээр болохоор шийдэж, эмэгтэй гарч ХАЙР-ыг урив. Гэтэл, ХАЙР өвгөн босоод явтал, араас нь, хоёр өвгөн даган оров. Гайхсан эмэгтэй тэднийг, -“та нар хамт орж болохгүй гэсэн биз дээ?” гэж асуухад, өвгөчүүл: -“хэрэв та, БАЯЛАГ эсвэл АЗ-ыг урьсан бол, хоёр нь гадаа үлдэх байлаа. Харин ХАЙР-ыг урьсан учраас бид хоёр хамт орж болно. Бид, ХАЙР хааш явна, үргэлж ХАЙР-ын араас явдаг” гэжээ. ХАЙР хаана байна, тэнд үргэлж хамт БАЯЛАГ, бас АЗ байдаг.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 02, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.