Хүмүүсийн өдөр тутам
хийдэг, хэвшил болсон үйлдлүүд, хүний зан чанарыг тодорхойлдог байх нь. F-г хараад, инээх тань гарцаагүй. Ингэж цүнхээ үүрдэг хүн
байдаг, байдаггүй гэж маргаж байгаад, байдаггүй ч байсан “ инээд” бэлэглэхээр шийдлээ.
А. Эрч хүчтэй, эвсэг хүмүүс. Ямар ч шударга бус зүйлтэй жинхнээсээ тэмцэж, ичих айхыг умартан үзэлцдэг. Бодож санаснаа шуудхан хэлдэг. Өөрийнхөө хэрэгцээг нэгдүгээрт тавьдаг. Бусдыг эвгүй байдалд оруулах, эвгүй гэсэн зүйлийг мэддэггүй. Ийм хүүхдэрхүү зан нь түүний уур уцаарыг бусад хүмүүс хүлээж авахыг зөөллөж өгдөг, мөн түүнд гомдох ч эвгүй болдог. Тэд айхаа мэдэхгүй зоримог байдаг.
В. Энэ хүмүүс зан аашаа сайн хянаж чаддаг. Тэдний нүд, нэвт шувт хардаг гипнозын чадвартай ч гэж болно. Тэд өөрсдийн үнэ цэнээ сайн мэддэг учраас тэдний үнэлдэг зүйлсийг хэн ч өөрчилж чадахгүй. Доромжлолоос зайлсхийж чаддаг, магтаалыг нүүрний ямар ч хувиралгүй хүлээж авдаг.Алдаа дутагдлыг нь хэлэхэд дургүй. Жинхэнээсээ инээмсэглэж, өөрийгөө таниулахгүйгээр таны сэтгэлд нэвтрэх чадвартай. Гэнэн зөөлөн юм шиг боловч ийм хүмүүсээс болгоомжлох нь дээр. Харцаа нууж хар шил зүүх дуртай. Тэднээс сэтгэгдэлийг нь асуух болон зөвлөмж гуйх хэрэггүй. Хариултыг шулуухан үнэнээр нь хэлдэг учраас танд, таалагдахгүй. Тэд хэзээ ч долигонуур манж зан гаргадаггүй, хэрэв танд, аятайхан үгс хэлж байвал баярлах хэрэгтэй. Тэд үнэнийг хэлдэг.
С. Аятайхан, сайхан сэтгэлтэй хүмүүс. Гэхдээ заримдаа дүнсгэр, командлуулах дургүй. Мөн оюунлаг, гайхалтай нь бас маш гэнэн, хэдэн цагаар ч яриад суучихдаг, бас маш сайн сонсогч. Тэд маш идэвхитэй хүмүүс боловч, юмыг яаран хийдэггүй. Эдгээр хүмүүсийн зан чанар гайхалтай солигдож таныг гайхшруулах нь бий.
D. Та хэзээ ч түүнийг ерөнхийлөгчийн ширээний ард суухыг харахгүй. Гэхдээ эдгээр хүмүүсийн дунд олон амжилттай уран бүтээлчид, жүжигчид байдаг. Их том зорилтууд тавиад байдаггүй, эрх мэдэл удирдлага албан тушаалын өсөлтийг ойшоодоггүй. Эд баялаг ч нэг их сонирхлыг нь татдаггүй. Тэд мөнгөтэй байдаг нь өвлөж авсан эсвэл ашигтай гэрлэлтээс эх үүсвэртэй байдагтай холбоотой байх нь олонтаа. Тэд мөнгөтэй болохоос татгалзахгүй, мөнгөтэй болох асуудлыг дуртайяа хүлээж авах боловч, тэд мөнгийг зуурдын зүйл гэдгийг дотоод ухамсартаа ойлгочихсон байдаг. Тэд, саятан байхыг хүсдэггүй харин саятан шиг амьдрахыг л хүсдэг.
Е. Ийм хүмүүс хоёрдмол зан чанартай байдаг. Түүний өөрчлөгдөж буй зан чанарыг ажиглах их сонирхолтой. Тэд хувцас стиль, ажил, амьдардаг орчин, шийдвэр, зан харьцаа зэргээ хурдан сольж байдаг. Үсрэлт алгасалт хийх дуртай, унших номоо хүртэл сүүлийн хуудаснаас эхэлж байх жишээний. Эргэн тойронд нь нервийн энерги хуралдаж байдаг. Хэлэлцүүлэг, уулзалт зэргийг сайн удирдан явуулах чадвартай, маш хурдан ярьдаг, өөрөө хүмүүсийг сонсохдоо муу.Тэвчээргүй, гэхдээ хүмүүстэй эвсэг найрсаг харьцдаг. Тэд хурдтай, гоолиг сайхан хүмүүс. Тэднийг ямар нэг зүйлд итгүүлэх гэж оролдох хэрэггүй. Ийм хүмүүс хүнд байдлаас амархан гардаг. Тэд аливааг олон талаас нь бодох чадвартай, бусдаас илүү ухаалаг мөн ёжтой, шооч хүмүүс. Тэдний олонхи нь бодол удаантай хүмүүсийг гайхтал, түргэн худан сэтгэж, түүнээсээ таашаал авдаг.
F. Ихэнхи хүмүүс солонгонд дуртай байдаг. Гэтэл энэ хүмүүс солонгонд бүр илүү дуртай, солонгон дунд амьдардаг. Тэд солонгыг өнгө тус бүрээр ялгаж, судалж бүр түүндээ итгэдэг. Гайхалтай нь эдгээр хүмүүс маргаашаар амьдардаг авч, маш бодит хүмүүс. Тэдний гэнэ гэнэ гаргах ааш аягийг гайхах хэрэггүй. Уг нь сайн, тайван хүмүүс боловч ердийн зан суртахуунаар хайрцаглагдчихсан хүмүүсийг өөрийн зарим үйлдлүүдээрээ гайхшруулах нь таатай санагддаг. Хэрэв хүсвэл, олон нийтийн газар хөл нүцгэн гарч ирээд, түүнийг дооглон инээхэд, бүр давж инээх этгээд хүслийг далдхан тээж явдаг. Тэднийг, олон дахин хэлдэг “ёстой” гэдэг үгээр нь таньж болно. Тэд болоод өнгөрсөн урдны хайр дурлалын дараа эргээд эхлэх санал тавьж чаддаг хүмүүс.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 06, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.