1. Хийсэн сайн зүйл бүрийнхээ төлөө өөрийгөө магтаж байх.
Үүнийг өдөр бүр хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэж заншиснаар, 3 хоногийн дараа
сэтгэл санаа тэнцвэртэй, өөдрөг болж, өөртөө хүндэтгэлтэй ханддаг болдог байна

2. Ойр дотныхон, эргэн тойрныхоо хүмүүст талархал, магтаал
урмын үг хэлж занших. Энэ үгс хэтрэнэ гэж байдаггүй. Анхаарал халамж, сайн
сайхан үгс хүнд дутна уу гэхээс илүүддэггүй. Эмч, мэргэжилтэнүүд, сэтгэлийн үг
өвчинг ч илааршуулна гэж нотолдог

3. Өдөр бүр Бурханд талархаж байх. Энэ заншил, өвөг дээдсийн
маань хувьд өдөр тутмын зан үйл нь байсныг мартаж болохгүй

4. Өглөө сэрмэгцээ инээмсэглэж занших. Өөдрөг сэтгэлтэй
болгох гайхалтай техник гэдэг. Бүх зүйл сэтгэлд багтаж, хялбар болдог

5. Хооллож байх үедээ сайн сайхан зүйл бодож байх.
Компьютерийн дэлгэцнээс салдаггүй хүмүүс онцгойлон үүнийг мөрдөх хэрэгтэй. Хооллох
үедээ, яарах, ажилын асуудлуудаа бодох, явдал дундаа хооллох зэргийг хориглох
хэрэгтэй

6. Бясалгаж занших. Маш үр дүнтэй зан үйл. Хагас цаг
өөрийгөө бусдаас тусгаарлаж, сэтгэл зүрхэндээ ойр дотно сайхан зүйлсийн тухай
бодож, төсөөлж занших

7. Өглөөд гарахаасаа өмнө ойр дотны хайртай хүмүүсээ тэвэрч
занших. Бие биенийхээ халуун дулаан, хайр халамжийг мэдрэх гайхалтай арга юм. Ялангуяа
үр хүүхдээ тэврэх нь, хүүхдэд, хүмүүс, ертөнцөд итгэх суурь хүмүүжлийг тавих үр
дүнтэй байдаг байна

8. Бүх зүйлийг эерэгээр харж занших. Таагүй зүйлээс ч сайныг
олж харж сурах. Жишээ нь, өсгий хугарчихвал шинэ гуталтай болно, албан тушаал
дэвшүүлэхээ больчихвол, бага ажил, хариуцлага үүрнэ гэх мэт

9. Шүршүүрт орох үедээ, хамаг муу таагүй зүйлс, муу бодлууд
усаар уаагдаж цэвэрлэгдэж байна гэж бодож занших

10. Гэр бүлээрээ ширээнд сууж хооллох, өдөр хэрхэн өнгөрсөн
талаар хоорондоо ярилцах, сайн сайхан төлөвлөгөө, санаа, сэтгэгдлүүдээ
хуваалцаж занших
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 22, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.