Шөнө унтаж байгаад, тодорхой нэг цагт сэрээд байх тохиолдол хүмүүст
тааралддаг ч, их ойшоохгүй явсаар байдаг. Гэтэл, хүний бие организм цаг
хугацааны системтэй салшгүй холбоотой байдаг бөгөөд тодорхой цаг хугацаанд
тухайн эрхтэнүүд энергээр хангагдаж байдаг аж. Тиймээс, шөнийн цагаар тодорхой
нэг цагт сэрээд байдаг бол, бие мах бод, сэтгэл санааны байдалтай холбоотой
асуудлууд буйг харуулдаг гэнэ. Мөн хүн нойрсох үедээ, Дээд хүчин буюу Ертөнцтэй
холбогдож байдаг гэж үзэх нь ч бий.
21:00-23:00 цагийн хооронд нойрны асуудалтай бол, стрессийн шинж. Энэ үе бол, эрүүл хүний асуудалгүй нойрсох үе гэнэ. Бясалгалаар засдаг.
23:00-1:00 –санаандаа хүртэл амьдрахгүй байгаагаас үүдэлтэй сэтгэл санааны уналтыг заадаг. Мөн давсагны үйл ажиллагаа идэвхиждэг үе гэнэ. Өөрийгөө хүлээж авах, өршөөж уучлах сэтгэхүйн дасгал хийснээр засагддаг.
1:00-3:00 –уур уцаар, тайван бус сэтгэл санааны байдлыг харуулдаг. Энэ үед элэг идэвхижсэн байдаг. Тайван нойрсдог болохын тулд, энэ үед аяга хүйтэн ус уух, эерэг зүйл бодох зэргээр засна.
3:00-5:00 –Дээд хүчин буюу ертөнц тантай холбогдож буйг харуулна. Энэ үед сэрдэг бол, Ертөнц таныг жинхэнэ үнэнд, жинхэнэ зорилгод тань хөтлөн, түүнрүү чиглүүлж буйг илтгэдэг бөгөөд энэ үедээ, амьсгалын дасгал хийж, тарни уншиж, залбирч байх хэрэгтэй аж.
5:00-7:00 –санаа бодлоо хааж буйг илэрхийлдэг. Бодол санаагаа нээж, эерэг хандлагаа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ үедээ суниах хөдөлгөөн хийж сайхан зүйл бодсоноор тайван нойрсдог.
Бидний бие организм олон нууцлаг зүйлийг агуулсан гайхалтай зүйл юм. Бидэнд өгч буй бие организм, оюун сэтгэхүйн дохио, мэдээлэхийг оролдож буй мэдээллийг нь сонсохыг хичээх, анзаарахад суралцсанаар, бид, бие мах бод болоод сэтгэл санааны олон хүчин зүйлсээ сайжруулах чадвартай болно гэж үздэг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Jul 07, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.