“Амьдрал тань муу санагдаад байгаа бол, ямаа худалдаж ав”
гэсэн еврейчүүдийн нэгэн зөвлөгөө байдаг. Раввин буюу лам багш дээрээ нэгэн “зовлонтой”
хүн ирээд, -“Багш минь, надад туслаач. Байшин минь жижигхэн, олон хүүхэдтэй,
настай ээж минь хэвтэрт, амьсгалах, амьдрах арга алга” гэж баахан зовлон
мэдүүлэв. Харин багш нь, -“Чи ямаа худалдаад авчих” гэхэд, гайхсан хүн, -“Жинхэнэ
ямаа юу? Хаана байлгах юм бэ?” гэж асуув. –“Гэртээ байлга, тэгээд л үз” гэж
багш нь хэлснээр, өнөөх хүн ямаа худалдан авч хамт амьдрах болсон ч юу ч
өөрчлөгдсөнгүй, ямаа нь гэрийг нь түйвээж улам дордов. Өнөөх хүн дахин багш
дээрээ ирж, -“ Галзуурах нь, боож үхмээр байна” гэхэд, багш нь, -“Ямаагаа
зарчих” гэсэнд, тэр, ямаагаа зараад, гэр нь амар тайван болсонд, багш дээрээ
гүйж ирэн, -“Амьдрал ямар сайхан юм бэ! Ямаагүй байх ёстой
сайхан байна” гэсэн гэдэг.
Амьдралаа муу байна гэж боддог, сэтгэлийн ханамжгүй хүмүүс, ямаа худалдаж аваад үзэх хэрэгтэй гэнэ. Үүнийг шууд утгаар нь ойлгохгүй тань лавтай. Төсөөлөөд үзээрэй. Сэтгэл хангалуун бус амьдарснаар, хүмүүс, “ямаа”-ны оронд, өвчин, осол, салалт, хагацал, таагүй асуудлуудыг дуудаж байдаг. Аливаа хүнд бэрх асуудалд орсон үедээ, хүн, “Өчигдөр хичнээн сайхан байсан юм бэ?”, “Урд нь ямар сайхан байж вэ”, “Аз жаргалтай байж дээ” гэх мэтээр асуудалгүй үеэ харамсан дурсдаг. Тэгэхээр хүнд байдалд заавал орж байж аз жаргалыг ойлгох шаардлагатай гэж үү? Бид, гайхалтай баялаг, сайхан ертөнцөд аж төрдөг. Хүний эрх маань хамгаалагдсан, хүчээр боолын хөдөлмөр хийлгэхгүй, хийх дургүй зүйлээ хийхгүй байх эрхтэй, дээр үед бол шууд бороохойгоор толгой дундуур буулгачих байсан нөхцөлд, хэв журам зохицуулагч нар боловсоноор сануулга өгдөг нийгэмд амьдарч байгаа маань аз биш үү? Бүү гомдоллоцгоо. Нүгэл болно. Муу хүний бүх юм муу, сайн хүний бүх зүйл сайн байдаг. Бурханд залбирсан ч, -“... надад өгөөч!”, “...болгоод өгөөч!”, “...өгөөч!” байнгын “өгөөч”. Ханаж цадахгүй сэтгэл. Үүний оронд, талархал дүүрэн амьдрах хэрэгтэй байдаг. Бүгд бичиг үсэгт тайлагдсан, сайхан, төрөл бүрийн хоол хүнс хэрэглэдэг энэ үед, хэрэв өвөг дээдэс маань ирээд хардагсан бол, гайхан шагширч, -“Та нар чинь, диваажинд амьдардаг юм байна шүү дээ” гэж хэлэх байсан даа. Хэрэв тэд нар маань, ваннтай усанд хөлөө жийн хэвтээд хөөсөн дунд амран хэвтвэл, зурагт асаагаад дуртай сайхан дуугаа сонсон суувал, бидэнд, -“Хүүе! Та нар, ийм сайхан амьдралыг яаж, ямар үнээр, юу хийж олж авав аа?” гэж гайхан асуух байсан. Хүмүүс, урдны зуунуудад амьдралдаа гомдоллодоггүй, байгаа зүйлээ хэрэглэн түүндээ өдөр бүр талархан дээж сүүгээ өргөн залбирдаг байсан гэдэг. Соёлт хүмүүсийн, бүх зүйлийг голж, сэтгэл ханамжгүй амьдардаг байдалыг, энэхүү эрин зууны хамгийн том нүгэл гэж үзэж болох юм.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 04, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.